2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлав.
“ Ахмад-2017” урлаг спортын их наадам амжилттай зохион байгуулагдлаа

“Ахмад-2017” наадамд 19 сумаас шалгарсан 330 ахмад тамирчид спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр төвийн бүсд Арвайхээр сумын баг тамирчид 1-р байр, Хангайн бүсд Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумд 2-р байр, Говийн бүсд Гучин-Ус, Богд, Төгрөг, Баянгол, Баруунбаян-Улаан сумд 3-р байрт тус тус шалгарч цом өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Ахмад-2017 урлаг спортын бага наадам Спортын 5 төрлөөр зохион байгуулагдсан юм. Энэхүү наадмын онцлох үйл явдал нь үе үеийн төлөөлөл болсон ахмад тамирчид, соёлын гавъяатууд нэг дор цуглаж 5 өдрийн турш залуу насаа эргэн дурсаж мартагдахааргүй нэгэн дурсамжтай болсонд оршиж байсан юм.Цаашдаа тус наадмыг 3 жилд нэг удаа уламжлал болгон явуулж байх саналыг ахмадууд орон нутгийн удирдлагуудад хэллээ. 




facebook page
twitter