Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Ахмадын өргөөний нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа

Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, амьдрах орчин нөхцлийг сайжруулах тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, мэдлэг туршлагыг нь хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  2017 оныг “Ахмадаа дээдлэх” зорилтот жил болгон зарласан билээ. Тус жилийн хүрээнд аймгийн ахмадуудын  чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 867,0 сая төгрөгөөр Ахмадын өргөөг барьж ашиглалтанд оруулан комисст хүлээлгэн өгсөн байсан бол Ахмадын өргөний нээлтийн арга хэмжээг өнгөрөгч бямба гарагт буюу 9-р сарын 30ны өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Гочоогийн Ганболд үг хэллээ. Мөн аймгийн удирдлагууд болон ахмадуудын төлөөлөл оролцлоо.




facebook page
twitter