2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлав.
“ Өвөрхангай-Түншлэл 2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байна

Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагддаг “ Өвөрхангай-Түншлэл 2017” үзэсгэлэн худалдаа 9 дүгээр  сарын 22-24ны өдрүүдэд Арвайхээр хотноо “ Шунхлай” худалдааны төвд зохион байгуулагдана. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Өвөрхангай аймаг дахь салбартай хамтран энэхүү арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“ Өвөрхангай-Түншлэл” үзэсгэлэн худалдааны гол зорилго иргэддээ өргөн хэрэглээний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авахад дөхөм болох нутгийнхаа үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах бизнесийн түншлэл тогтоох, зах зээлээ өргөтгөх, харилцан туршлага солилцоход оршиж байгаа ажээ.

 




facebook page
twitter