Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Ахмадын өргөөний барилгыг ашиглалтанд хүлээн авлаа.

Ахмадаа дээдлэх жилийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 867.0 сая төгрөгөөр "Ахмадын Өргөө"-г барьж ашиглалтанд оруулан, өнгөрөгч өдрүүүдэд улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Гүйцэтгэгч байгууллагаар “Ганнэгдэл” ХХК 5 сарын 12-ны өдөр гэрээ байгуулан ажилласан бөгөөд гадна тохижилт, дотор талын тавилга угсрах ажлууд хийггдэж байна. Ахмадын өргөөний нээлтийг ахмадуудын дундах урлаг, спортын наадмын дараа буюу 9 сарын 30-ны үед нээлтийг хийхээр бэлтгэл ажлыг хангаж  байна.

Ахмадаа дээдлэх жилийн хүрээнд тусгагдсан ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй аж.

      

Ахмадын өргөө

 

 




facebook page
twitter