Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Буцалтгүй тусламжаар 100 иргэнд гэр бэлэглэлээ.

    Орон нутгаас сонгогдсон эрхэм гишүүд, аймгийн удирдлагуудад гэр хүссэн өргөдөл, хүсэлт их ирдэг бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн санаачилга, дэмжлэгтэйгээр 2017 онд орон нутгийн төсөвт 100 гэр олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм.

     Арвайхээр хот байгуулагдсаны 290 жилийн ойн хүрээнд уг гэрт ойд урилгаар ирсэн зочид, төлөөлөгчдийг нэгдсэн зохион байгуулалтаар байрлуулан, ойн дараа сумдын иргэдэд хуваарилан хүлээлгэн өглөө. Гэр хүлээлгэн өгөх арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Ундрах нар болон сум, багийн Засаг дарга нар оролцож, гэрийг гардуулан өгөв.

         Дээрх гэр нийлүүлэх тендерийг "Хүлгийн Хурд" ХХК нь орон нутгийн 200 сая төгрөгийн санхүүжилтээр гэрээний дагуу иж бүрэн гэрийг бэлтгэсэн бөгөөд гэрийн модыг Бат-Өлзий сумаас бэлтгэн нийлүүлсэн байна.




facebook page
twitter