Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Архивын Ерөнхий газрын дарга Д.Хоролдамба орон нутагт ажиллав.

     Архивын Ерөнхий газрын дарга, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба 2017 оны 07 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Архивын тасгийн үйл ажиллагаа болон  мэдээллийн эрэлт хэрэгцээ ихтэй баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй ажлын явцтай танилцаж архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх чиглэлээр санаачилгатай ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

      Энэ жилийн аймагт архивын алба үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд сумдын архивчдын мэргэжил, мэдлэгийн ур чадварыг дээшлүүлэх бүсийн уралдаан, тэмцээн, архивын тасгийн тохижилт зэрэг томоохон ажлыг хэрэгжүүлж байна.

Мөн тус архивын хадгаламжийн санд архивын түүхэн баримтад тулгуурлан хэвлүүлсэн ном зохиолын дээжээс гардууллаа.

 

 

 




facebook page
twitter