2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлав.
БНХАУ-ын Гүйжөү мужтай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

      Өвөрхангай аймаг нь БНХАУ-ын Гүйжөү мужтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан, гадаад харилцаанд шинэ боломж, нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд цаашид хоёр аймгийн хувьд хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуучлал, уул уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ярилцав.

    БНХАУ-ын Гүйжөү мужийн Ардын хурлын дэд дарга, мужийн намын дарга Сун Юн Чунь тэргүүтэй албаны бүрэлдэхүүн айлчилж, Хархорин, Хужирт, Арвайхээр суманд ажиллан, аймагт шинээр баригдах махны үйлдвэрийн байдал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын өнөөгийн байдлыг үзэж сонирхлоо.

     Дээрх айлчлалын хүрээнд санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар Өвөрхангай аймаг, Гүйжөү мужтай хамтын ажиллагааг шинээр өрнүүлэх, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбарт үр бүтээлчээр хамтран ажиллаж, аймагт махны үйлдвэрийг шинээр барин, малыг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах, малын эмч нарыг үе шаттайгаар сургаж бэлтгэх, махыг экспортонд гаргах зэрэг олон ажлыг эхлүүлээд байна.

    Аялал жуулчлалын хүрээнд Гүйжөү мужаас иргэдийг манай аймагт амрах, аялах нөхцлийг судлан хэрэгжүүлэх бөгөөд хоёр орны жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын олон эвент арга хэмжээг хамтран зохион байгуулах юм.

 

  

Гүйжөү мужтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа 

Хамтын ажиллагааг харилцан үр дүнтэй хэрэгжүүлэхээр болов

Аймгийн удирдлагууд албаны бүрэлдэхүүний хамтаар дурсгалын зураг татуулав.

Торгоны зам-Хархорин хот арга хэмжээг үзэж сонирхов.

Хужирт суманд хөдөөгийн малчин айлын ахуй амьдралтай танилцав




facebook page
twitter