Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар цахим хурал болов

Монгол Улсын УИХ, Засгийн газраас "Үндсэн хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгээс бүх аймгуудтай цахим хурал зохион байгууллаа. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд “Улсын Их Хурлын гишүүд, аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын цахим хурал” өнөөдөр (2017.07.18) Төрийн ордонд боллоо.

Цахим хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Цэрэнбат, Д.Гантулга, Ж.Батзандан, Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Лхамжав болон нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцов.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд цахим хурлыг нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон. Энэхүү олон нийтийн хэлэлцүүлгийн дүнг эцэслэн хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганд өргөн мэдүүлэхээр болсон гэдгийг онцлов.

Цахим хуралд аймгийн ИТХ, ЗДТГазар, хэлтэс агентлагын удирдлагууд, сумдын ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд нийт 90 гаруй албан тушаалтнууд оролцлоо.

 

 

 

 

  




facebook page
twitter