Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Арвайхээр хот байгуулагдсаны 290 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

АРВАЙХЭЭР ХОТ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 290 ЖИЛИЙН ОЙ, “АРВАГАР ХЭЭРИЙН ИХ ХУРД-2017” ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААН, “МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН”-ИЙ 10 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

/2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 28-30-НЫ ӨДРҮҮДЭД/

 

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр

09.00-20.00 цаг Зочид, төлөөлөгчдийг угтан авах, байрлуулах

/Хүндэтгэлийн Цагаан хаалга, Дайргын голд байрлах гэр буудлууд/

09.00  цаг            Эрлийз дээд насныморьд уралдааны замд гарна /Морь барианы талбай/

09.00 цаг Өсвөрийн сурын харваа эхэлнэ.                                       /Сурын талбайд/

10.00 цаг Шагайн харваа эхэлнэ.                                                     /Спортын ордонд/

10.00-12.00цаг Арвайхээр хот үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойг угтаж хийсэн бүтээн байгуулалтын зарим ажлын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөр/

10.00 цаг Монгол түмний Морины их шүтээний 10 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын ажлын нээлт /тусгай хөтөлбөрөөр Морины их шүтээнд/

11:30 цаг     Эрлийз дээд насны морьд барианд орно.

12.00 цаг     Эрлийз дунд насны морьд уралдааны замд гарна. /Морь барианы талбай/

13:30 цаг     Эрлийз дунд насны  морьд барианд орно.

13.00-13.30 цаг Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Улсын Бага Хурлын анхны дарга, Ерөнхий сайд П.Гэндэн, Монгол Улсын Баатар Л.Аюуш нарын хөшөөнд цэцэг өргөх ёслол                                                        /Аюуш баатарын талбайд/

14.00-17.00 цаг Хотын 290 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт

                                                                     /МУСГЗ Н.Оргийн нэрэмжит аймгийн ХДТеатрт/

14.00 цаг  Эрлийз бага насны морьдуралдааны замд гарна       /Морь барианы талбай/

15.30 цаг         Эрлийз бага насны морьд барианд орно.

21.00-24:00 цаг “Үдшийн аялгуу” цэнгүүн                                  /Аюуш баатарын талбайд/

 

2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр

07.00 цаг                Азарга уралдааны замд гарна.

09.00 цаг               Сурын харваа эхэлж, шагайн харваа үргэлжилнэ.

09.30 цаг               Азарга барианд орно.                                           /Морь барианы талбайд/

10.00-12.30 цаг     Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа                   /Тусгай хөтөлбөрөөр/

                                                                                                                  /Цэнгэлдэх хүрээлэнд/

12.30 цаг               Үндэсний бөхийн барилдааны 1-ийн даваа эхэлнэ.

13.00 цаг               Их насны морьд уралдааны замд гарна.

15.00 цаг               Үндэсний бөхийн барилдааны 2-ын даваа эхэлнэ.

15.00 цаг               Их насны морьд барианд орно. /Морь барианы талбайд/

16.00 цаг               Дааган насны морьд уралдааны замд гарна

17.30 цаг               Дааган насны морьд барианд орно.

18.00 цаг               Шүдлэн насны морьд уралдааны замд гарна.

19.30 цаг               Шүдлэн насны морьд барианд орно.

21.00-24.00 цаг   “Арвайхээрийн үдэш” баярын шоу, цэнгээнт арга хэмжээ

                                 /Аюуш баатарын талбайд/    /Тусгай хөтөлбөрөөр/

 

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр

07.00 цаг              Соёолон насны морьд уралдааны замд гарна.

09.00 цаг              Сур, шагайн харваа үргэлжилнэ.

09.30 цаг              Соёолон насны морид барианд орно.       /Морь барианы талбайд/

10.00 цаг              Үндэсний бөхийн барилдааны 3-ын даваа эхэлнэ.

11.00 цаг              Хязаалан насны морьд уралдааны замд гарна.

12.00 цаг              Үндэсний бөхийн барилдааны 4, 5-ын даваа

12.30 цаг              Хязаалан насны морьд барианд орно. /Морь барианы талбайд/

14.00 цаг              Үндэсний бөхийн барилдааны 6-ын даваа эхэлнэ.

14.00 цаг              Түрүүлж, айрагдсан морьдыг цоллоно          /Цэнгэлдэх хүрээлэнд/

15.00 цаг              Үндэсний бөхийн барилдааны 7, 8-ын даваа

16.00-16.30 цаг    Баяр наадмын хаалтын ажиллагаа                             /Тусгай хөтөлбөрөөр/

17.00 цаг              Зочид төлөөлөгчдийг үдэх


 

АРВАЙХЭЭР ХОТ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 290 ЖИЛИЙН ОЙ, “АРВАГАР ХЭЭРИЙН ИХ ХУРД-2017” ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААН, “МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН”-ИЙ 10 ЖИЛИЙН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ

БАЯР НААДМЫН КОМИСС




facebook page
twitter