Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Торгоны зам аялал жуулчлалын арга хэмжээ нээлтээ хийлээ

    Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны "Бүтээлч Өвөрхангай-2020" хөтөлбөрт тусгагдсаны дагуу үндэсний уламжлалт хэв маяг, өв соёлыг урлаг, соёл, уугуул иргэдийн ахуй амьдралаар дамжуулан гадаад, дотоодын аялагчдад түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах "Торгоны зам ба Хархорин" арга хэмжээ нээлтээ /2017.07.17/ хийлээ.

    Уг арга хэмжээ нь 5 өдрийн турш урлаг, соёлын арга хэмжээнүүд, хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн, хоолны фестиваль, эрдэм шинжилгээний хурал, циркийн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдийг үзүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.

    Торгоны зам ба Хархорин арга хэмжээг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон аймгийн БОАЖГазар, ХАҮТанхим, ресторан, аялал жуулчлалын бааз зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 

Торгоны зам - Хархорин аялал жуулчлалын арга хэмжээний нээлтэнд оролцогчид

Үндэсний хэв маягийг илэрхийлсэн соёлын арга хэмжээнүүд

Циркийн үзүүлэх тоглолтууд олны сонирхлыг татаж байна.

Эрдэнэ-Зуу хийдийн гадна талбай олны хөлд дарагдсан, соёл, уламжлалаар бахархсан үйл явдлууд үргэлжилж байна.

Төрөл бүрийн үндэсний хоолоор аялагчдад үйлчилж байна.

Гадаад, дотоодын аялагч, сонирхогч ихээр цугларчээ.

Төв асарт соёл, урлагийн тоглолтууд хуваарийг дагуу зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/Silkroad.Kharkhorum/ эндээс харна уу




facebook page
twitter