Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
“Ахмадын өргөө”-ний барилгын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо

“Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөнд Арвайхээр суманд “Ахмадын өргөө”-г барьж ашиглалтад оруулахаар тусгасан. Тус өргөөний шав тавих ёслолын арга хэмжээг өнөөдөр /2017.05.17/ зохион байгууллаа. Шав тавих ёслолд аймгийн удирдлагууд, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооны гишүүд, ахмадын төлөөллүүд оролцлоо. Шинээр сүндэрлэх “Ахмадын өргөө” нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн урд байрлах бөгөөд 27.0x15.0 м хэмжээтэй хоёр давхар байхаар төлөвлөгдсөн. Барилга угсралтын ажлыг Монгол улсын гавьяат барилгачин Л.Төмөрбаатар захиралтай “Ган нэгдэл” ХХК орон нутгийн төсвийн 867.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр барихаар тендерт шалгарсан. “Ахмадын өргөө”-ний барилгыг 2017 оны 10 дугаар сарын 1-ний дотор ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.




facebook page
twitter