Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
“Эх орныхоо хөгжлийг дэмжигч-Эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриатайгаар татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Татварын Ерөнхий газраас жилийн бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг “Татвар төлөгч нартаа үйлчлэх долоо хоног” болгон тэмдэглэдэг.

Энэ хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд “Эх орныхоо хөгжлийг дэмжигч-Эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриатайгаар шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах, иргэд, татвар төлөгчдөдөө зориулсан сургалт,  уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байна. 

2016 оны татвар төлөлтийн байдлаараа улсын хэмжээний 99 Шилдэг татвар төлөгчдөд манай аймгийн Баянтээг хувьцаат компани, Жем-Хужирт, Гүнзэгэстэй хариуцлагатай хязгаарлагдмал компани тус тус багтаж шилдэг татвар төлөгчийн цом,  Татварын Ерөнхий газрын батламжаар шагнагдсан. Мөн аймгийн шилдэг татвар төлөгчөөр Арцаттрейд, ӨВ-Молор, Очнаран, Арвайхээр палас, Ноос ирээдүй хариуцлагатай хязгаарлагдмал компаниуд шалгарчээ. Арвайхээр сумаас иргэн Э.Баярсайхан, С.Мөнхгэрэл, П.Ганхуяг нарыг шилдэг татвар төлөгчөөр шалгаруулж сумын Засаг даргын батламж, мөнгөн шагналаар шагнасан байна.

Аймгийн Татварын хэлтсийн байцаагч нар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад татварын хууль тогтоомж тэр дундаа Нэмэгдсэн өртөгийн албан татварын талаар сургалт явуулж байна.




facebook page
twitter