Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Адил боломж” аймгийн хөтөлбөрийг баталлаа

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажилагааны хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг тусгасан. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг эрүүл хүүхдийн адил тэгш хөгжүүлэх, оролцуулах боломжоор хангах  зорилгоор “Адил боломж” аймгийн хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн батлав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах эмчилгээний төвийг байгуулах, өрхийн болон сумдын эмч нарыг сэргээн засах чиглэлээр сурган мэргэшүүлэх, нярайн анхан шатны хараа, сонсгол, түнхний мултралтыг шалгах багаж хэрэгслээр хангах, БОЭТ-ийн ЭНЧХХ-н тасгийг бага насны хүүхдийн сонсголын бичлэгийн аппарат, эхо аппаратаар хангах, хөгжийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамирын хичээл хийх тоног төхөөрөмжтэй болгох гэхчлэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг анхаарсан үйл ажиллагааг 2017-2021 он хүртэл шат дараатай хэрэгжүүлнэ

Манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй 0-16 насны 423 хүүхэд байна. Тэдгээрээс 47 хүүхэд харааны, 53 хүүхэд сонсгол, хэл ярианы, 63 хүүхэд сэтгэцийн, 72 хүүхэд оюун ухааны, 92 хүүхэд хөдөлгөөний, 94 хүүхэд бусад буюу хавсарсан бэрхшээлтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуульд 153, цэцэрлэгт 27 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч байгаа бол байнгын асаргаанд гэртээ 243 хүүхэд байдаг гэсэн статистик судалгаа гарсан.

Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэх нь гол төлөв бага насанд нь илэрдэг боловч оношлох, эмчлэх, тэднийг нийгэмшүүлэх, сургах асуудал зөвхөн эцэг, эхийн үүргээр хязгаарлагдаж, төрийн оролцоо бага байсаар ирсэн юм. Мөн улсаас өгдөг халамжийн мөнгөнөөс өөр үйлчилгээ байдаггүй бөгөөд тэднийг нөхөн сэргээх төвтэй болгох, сэтгэл санааны хувьд өөрийгөө жолоодох, ирээдүйдээ итгэх, зөв чиг хандлагатай байх, идэвхтэй амьдрахад нь бодлогоор тусалж дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна.

 

 




facebook page
twitter