Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгон тэмдэглэж, төгсөгчдийн нэрэмжит дурсгалын ногоон төгөл байгуулах, мод тарих хөдөлгөөн өрнүүлнэ

Сургууль төгсөлт болж байгаатай холбогдуулан сурагчдаас хонхны баярын мөнгө татах явдал их гарч байгаа талаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд эцэг эхчүүдээс гомдол ирүүлдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 206 дугаар захирамжаар бүх шатны боловсролын байгууллагын 2016-2017 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгон хичээлийн жилийн ажлаа дүгнэж, тайлагнах, үйл ажиллагаагаа сурталчлах, төгсөгчдөд боловсролын баримт, бичиг гардуулах, төгсөгчид талархлын үгээ хэлэх, шилдэг багш, төгсөгчдийг урамшуулах, урлаг, спортын тоглолт зохиох зэргээр ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах чиглэл өгсөн.

Түүнчлэн “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авч төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт, зуслан, голын сав газар, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. “Эрдмийн баяр”-ыг угтан 2017 оны 5 дугаар сарын 15-ны дотор бүх шатны боловсролын байгууллага төгсөгчдийн нэрэмжит дурсгалын ногоон төгөл байгуулах, мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэх юм.

“Эрдмийн баяр”-ыг аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн сурагчдын хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 26-ны дотор, ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангиуд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 2017 оны 6 дугаарсарын 9-ний өдөр  тэмдэглэн өнгөрүүлнэ.

 

 

 

 

.




facebook page
twitter