Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
“Ахмад 2017” урлаг, спортын их наадмын бүсийн шалгаруулалт эхэллээ

“Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ахмадуудын дунд урлаг, спортын их наадмыг шат дараатай зохион байгуулж байна.

Эхний шатны шалгаруулалт баг, сумын түвшинд зохион байгуулагдаж сумдын шилдгүүд тодорсон. Энэ оны 5 дугаар сард багтаан наадмын 2 дахь шатны шалгаруулалтыг 6 бүсэд хуваарилан зохион байгуулах юм. Өнөөдөр /2017.05.04/ Арвайхээр сум спортын наадмын 2 дахь шатны шалгаруулалтаа эхлүүллээ. Арга хэмжээний нээлтэд зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооны нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, аймгийн Ахмадын хорооны дарга, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооны гишүүн Д.Баяртогтох болон албаны бусад хүмүүс оролцов.

Тус тэмцээний спортын 5 төрөлд Арвайхээр сумын 11 багаас шалгарсан 420 гаруй ахмад оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилнэ.




facebook page
twitter