Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Г.Ганболд: Төсвийн шууд захирагчид төсвийг үр ашигтай зарцуулахад үлгэрлэн манлайлж ажиллах ёстой

Өнөөдөр /2017.04.21/ аймгийн төсвийн шууд захирагчид “Санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах нь” сэдвээр зөвлөлдлөө. Тус зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Сангийн яамны Төсвийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр болон холбогдох албаны  хүмүүс, төсвийн шууд захирагчид нийт 170 гаруй хүн оролцов.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ: “Аймгийн төсвийг үр ашигтай зарцуулах эсэх нь та бүхний гаргасан шийдвэрээс шууд хамаарна. Иймд хуулийн хүрээнд, ёс зүйтэй, хариуцлагатайгаар төсвийг үр ашигтай зарцуулахад төсвийн шууд захирагчид үлгэрлэн манлайлж ажиллах ёстой. Нөгөө талдаа  алдаа зөрчил гаргасан удирдлагууд, санхүүгийн ажилтнуудад хариуцлага ногдуулж төсвийн хариуцлагыг сайжруулна” хэмээв. Түүнчлэн төрийн албан хаагчдад 3-аас илүү хоногоор цалинтай чөлөө олгохгүй байх, тэмдэглэлт ойг цомхон хүрээнд үр ашигтай,  бүтээлчээр  тэмдэглэн өнгөрүүлэх, төсвийн төлөвлөлтийг сайжруулж, орлогоосоо давсан зарлага гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг төсвийн шууд захирагч нарт захилаа. Зөвлөгөөнөөс “Санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах” тухай уриалга гаргаж, төсвийн шууд захирагчид аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай “Төсвийн сахилга хариуцлага”-ын гэрээг байгуулав.




facebook page
twitter