Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Багийн Засаг дарга нар нэгдсэн сургалтанд хамрагдаж, ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх ажлын чиглэл авлаа

Аймгийн Засаг даргын Тамгын газраас109 багийнхаа Засаг дарга нарыг хамруулсан нэгдсэн сургалтыг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагууд буюу багийн Засаг дарга нар голлох үүрэгтэй ажилладаг. Иймээс ирэх дөрвөн жил Монгол улсын Засгийн газар, аймаг, орон нутгаас хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэх, хууль эрх зүй, холбогдох тогтоол шийдвэрүүдийг мөрдлөг болгон ажиллахад нь аргазүйн зөвлөгөө өгөх зорилгоор тус сургалтыг зохион байгуулсан юм.

Хурлаар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд “аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зарчим, хүрэх үр дүн”, Орон нутгийн бодлого зохицуулалтын тасгийн дарга Т.Төмөрчөдөр “аймгийн ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд баримтлах чиглэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын чиг үүрэг”, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхцэцэг “Багийн Засаг даргын эрх, үүрэг, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Нэмэхбаяр “ Төсвийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн санд иргэд олон нийтийн оролцоог хангах нь” сэдвүүдээр илтгэл тавилаа. Мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай, багийн Засаг даргын нийгмийн салбарын байгууллагатай хамтран ажиллах чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, мал аж ахуйн салбар дахь багийн Засаг дарга нарын үүрэг оролцооны талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдээс өгөв.

Манай аймаг 109 багтай үүний 11 нь аймгийн төвд, 26 нь сумын төвд, 72 нь хөдөөгийн баг байна. Багийн Засаг дарга нарын 6 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон багийн Засаг дарга нарын 45 нь анх удаа, 32 нь хоёр дахь удаагаа, 14 нь гурав дахь удаагаа, 18 нь дөрөв ба түүнээс дээш удаагаа тус тус сонгогдсон байна. Тэдгээрийн 96 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй бөгөөд боловсролоор нь авч үзвэл дээд боловсролтой 61, тусгай дунд боловсролтой 13, бүрэн дунд болвсролтой 35 багийн дарга нар ажиллаж байна.




facebook page
twitter