Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил”-ийн хүрээнд мэдээллийн ил тод байдлын самбар байрлуулж эхэлжээ

“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил”-ийн хүрээнд мэдээллийн ил тод байдлын самбар байрлуулж эхэлжээ

Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 онд “ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ” болгох зорилт  дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилттой уялдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ” зорилт дэвшүүлэн, холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэсээр байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба аймгийнхаа 11 сум, 11 багт байгууллагын мэдээллийн ил тод байдлын самбар байрлуулахаар төлөвлөн, эхний 8  суманд тус самбарыг байрлуулсан байна.

Уг самбараас иргэд албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах талаар, хоригдсон этгээдүүдэд зөвшөөрөх зүйлс, албадан дуудлага худалдааны зар, өргөдөл гомдол гаргах болон бусад цаг үеийн шинжтэй мэдээ мэдээллийг авах бүрэн боломжтой болжээ.



Уучлаарай энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна

facebook page
twitter