2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн санал, гомдлын 83 хувь нь шийдвэрлэгджээ

Хурлын эхэнд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иргэдээс ирүүлсэн санал гомдлын шийдвэрлэлтийн талаар тус төвийн дарга Б.Сайнжаргал танилцуулав. Өнгөрөгч долоо хоногт 70321111 утсанд нийт 42 иргэн хандсанаас 21 иргэн төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авч, 21 иргэн өргөдөл гомдлын шинжтэй асуудал дэвшүүлсэн байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээнийн газар, Цагдаагийн газартай холбоотой асуудлаар иргэдийн дийлэнх нь ханджээ.




facebook page
twitter