Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар цахилгаан эрчим хүчээр хангагч болон хэрэглэгчдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх, зохицуулах байнгын комисс байгуулагдлаа

Эрчим хүчнээс шалтгаалан айл өрхүүдийн цахилгаан бараа ажиллагаагүй болох үүнээс үүдэж иргэд хохирол амсах тохиолдол цөөнгүй гардаг. Дээрх асуудалтай холбоотой гомдол, мэдээллийг иргэд 7032-1111 утсанд ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн а/137 дугаар захирамжаар эрчим хүчээр хангагч болон хэрэглэгчдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх, зохицуулах байнгын комисс байгуулагдлаа. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэг нь холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд эрчим хүчнээс шалтгаалж хохирсон иргэдийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллана. 




facebook page
twitter