Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Хувь хүний орлогын албан татварын орлогын буцаан олголтыг 4, 5, 6 саруудад хуваан олгоно

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2016 оны тайлангаар баталгаажсан татвараас орлого чөлөөлүүлэх, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх татвар төлөгч иргэдэд 2017 онд нийт 700.0 сая төгрөгийн татварыг буцаан олгохоор орон нутгийн төсөвт батлагдсан. Төлөвлөгөөт 700.0 сая төгрөгийг 4, 5, 6 дугаар саруудад хуваан олгох ба 4 сард 200.0 сая төгрөг, 5 дугаар сард 200.0 сая төгрөг, 6 дугаар сард 300.0 сая төгрөгийг буцаан олгоно.

Татварын хэлтэст иргэдийн нэрс материал ирүүлсэн дарааллаар эрэмбэлэгдсэн байдаг. Үүнийг аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн /70321111/ утсаар лавлаж, жагсаалтын хэддүгээрт эрэмбэлэгдсэн болон хэдэн сард татварын буцаан олголтоо авах эсэхээ мэдэх боломжтой юм.

 

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС




facebook page
twitter