Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
“Эрүүл, аюулгүй ажлын байрны хөтөч цүнх” аялаж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян энэ оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Аяны хүрээнд  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  тухай хууль, дүрэм, журам, стандартын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн  хэрэгжилтийн үзлэг, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудыг оролцуулсан сургалт, семинар, ярилцлага, үзүүлэх сургуулийг зохион байгуулж, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд анхаардаг тэргүүний байгууллага хамт олны ажлын  арга туршлагыг дэлгэрүүлнэ.

Түүнчлэн аяны хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас байгууллагуудын дунд  “Эрүүл, аюулгүй ажлын байрны хөтөч цүнх” аялуулж байна.

Тус аяныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хатран зохион байгуулж байна.

 

 




facebook page
twitter