Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжинэ

Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2017-2018 оны хооронд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тухайлбал  “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох” , “Ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх” хөтөлбөр юм. Тус хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэрээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар  байгуулж, гарын үсэг зурлаа.

 

Дээрх хөтөлбөрүүдийн санхүүжилт нь тус бүрийн онцлогоос хамаарч харилцан адилгүй хэмжээ, хугацаатайгаар иргэдэд олгогдох бөгөөд зээлийн хүүгүй, 100 хувийн эргэн төлөлттэй байх юм. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд аймгийн аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 




facebook page
twitter