Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай гэрээ байгууллаа

Монгол Улсын Боловсролын тухай хуулинд аймгийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг шууд томилж, үр дүнгийн гэрээ байгуулах эрхтэй гэж заасан байдаг. Бүрэн эрхийнхээ дагуу аймгийн Засаг  дарга Г.Ганболд 25 сургууль, 34 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудтай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.

Энэ үеэр боловсролын байгууллагуудын 2016 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, анхаарч ажиллах асуудлууд дээр үүрэг чиглэл өгсөн юм.

 




facebook page
twitter