Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийи2.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Гучин-Ус сумын ЕБС-ийн уурын зууханд засвар хийх тухай "БТМ" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 8.0 сая төгрөг, Уянга сумын Жаргалант багийн хүн эмнэлгийн барилга засварт ажлын гүйцэтгэлийг үндэслэн "Өглөөнаран" ХХК-д 3.0 сая төгрөг, Бүрд сумын ЗДТГ-ын автомашины урсгал засварт 1.0 сая төгрөг, Сант сумын ЗДТГ-ын автомашины урсгал засварт 2.0 сая төгрөг, Гучин-Ус сумын ИТХ-ын автомашины урсгал засварт 2.0 сая төгрөг, Бизнес хөгжлийн төвийн засварын санхүүжилтийн дутууд гэрээний дагуу 20.0 сая төгрөгийг "Норжин өргөө" ХХК-д, нийт 36.0 сая төгрөг олгосугай.
Хоёр. Дээрх зардлыг санхүүжүүлэхэд шаардагдах 36.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зардлаас зарцуулахыг СТСХэлтэс /Д.Нэмэхбаяр/-т зөвшөөрсүгэй.