Нүүр › Үйлд явдал › "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 210 тоот өрөөнд хүлээн авна.
"Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 210 тоот өрөөнд хүлээн авна.
"Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээрсарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 210 тоот өрөөнд хүлээн авна.
Төсөл хэрэгжүүлэх иргэнд тавигдах шаардлага:
-
15-24 насны мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч, төгсөгчдийн бүлэг байх
-
Бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэл үйлчилгээ нь бусад газруудаас ялгарах онцлог шинжтэй байх
-
Дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхийг төсөлд тусгасан байх
-
Бизнес нь байнгын үйл ажиллагаатай байх ба өөрийн гэсэн хэрэглэгч зах зээлтэй болсон байх
-
Өмнө нь ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх материал:
-
Бизнесийн төсөл
-
Төгсөгч болон бүлгийн гишүүдийн санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
-
Төгсөгч болон бүлгийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар
-
Багийн Засаг даргын тодорхойлолт
-
Мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
-
Аж ахуй эрхлэлтийн сургалтын гэрчилгээний хуулбар /дээрх сургалтанд хамрагдсан бол давуу тал болно/
-
Тухайн бизнесийн үйл ажиллагааны орлогыг нотлох бичиг баримт
Төсөлд тавигдах шаардлага:
-
Зах зээлийн судалгаа хийсэн байх
-
Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
-
Төслийн санхүүжилтын 70 хувийгтоног төхөөрөмж, 30 хувийгбараа материалд зарцуулахаар төсөлд тусгасан байх
Холбогдох мэдээллийг: 88031218, 91718119 лавлана уу.
facebook page
twitter