2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 207 тоот өрөөнд хүлээн авна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн  эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг  2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээр сарын 16-ны  өдрийн 17:00 цаг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 207 тоот өрөөнд хүлээн авна.

Төсөл хэрэгжүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  1. Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй байх
  2. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нь / төсөл хэрэгжүүлэх боломжтой байх
  3. Бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэл үйлчилгээ нь бусад  газруудаас ялгарах онцлог шинжтэй байх
  4. Бизнесийн үйл ажиллагааг 1-ээс дээш жил явуулсан туршлагатай байх
  5. Дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхийг төсөлд тусгасан байх
  6. Бизнес нь байнгын үйл ажиллагаатай байх ба өөрийн гэсэн хэрэглэгч зах зээлтэй болсон байх
  7. Өмнө нь ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материал:

  1. Бизнесийн төсөл
  2. Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Багийн За даргын тодорхойлолт
  5. Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  6. Аж ахуй эрхлэлтийн сургалтын гэрчилгээний хуулбар /дээрх сургалтанд хамрагдсан бол давуу тал болно/
  7. Тухайн бизнесийн үйл ажиллагааны орлогыг нотлох бичиг баримт

Төсөлд тавигдах шаардлага:

  •  Зах зээлийн судалгаа хийсэн байх
  • Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
  • Төслийн санхүүжилтын 70хувийгтоног төхөөрөмж, 30хувийг бараа материалд зарцуулахаар төсөлд тусгасан байх

Холбогдох мэдээллийг: 88031218, 91718119  лавлана уу.



facebook page
twitter