2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 207 тоот өрөөнд хүлээн авна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд зарлагдлаа

Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг  2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 207 тоот өрөөнд хүлээн авна.

Төсөл хэрэгжүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  1. 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн байх
  2. Бичил бизнес эрхлэгч нь ижил төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг газруудаас ялгарах онцлог шинжтэй байх
  3. Бизнесийн үйл ажиллагааг 1-ээс дээш жил явуулсан туршлагатай байх
  4. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг төсөлд тусгасан байх
  5. Бизнес нь байнгын үйл ажиллагаатай байх ба өөрийн гэсэн хэрэглэгч зах зээлтэй болсон байх
  6. Өмнө нь ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материал:

  1. Бизнесийн төсөл
  2. Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Багийн Засаг даргын тодорхойлолт
  5. Аж ахуй эрхлэлтийн сургалтын гэрчилгээний хуулбар /дээрх сургалтад хамрагдсан бол давуу тал болно/
  6. Тухайн бизнесийн үйл ажиллагааны орлогыг нотлох бичиг баримт

Төсөлд тавигдах шаардлага:

  •  Зах зээлийн судалгаа хийсэн байх
  • Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
  • Төслийн санхүүжилтын 70 хувийгтоног төхөөрөмж, 30 хувийг бараа материалд зарцуулахаар төсөлд тусгасан байх

Холбогдох мэдээллийг: 88031218, 91718119  лавлана уу.



facebook page
twitter